Шууд Chart

Жозеф Байден Америкчуудыг амны хаалт зүүхийг уриалжээ

2020-11-12 14:37:19

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден амны хаалт зүүхийг Америкчуудад хандаж уриалжээ. Тэрээр ялалтаа зарлаад хэдхэн хоногийн дараа бүх нийтийн эрүүл мэндэд эрсдэл учруулж байгаа ковид-19 цар тахлын дэгдэлтийг зогсоох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан юм. Байден “ойрын хэдэн сар хүн бүр амны хаалт зүүвэл олон мянган хүний амь насыг хамгаалж чадна” гэж үзэж байна.

АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден Канадын ерөнхий сайдтай утсаар ярьж, цар тахалтай тэмцэхэд илүү нягт хамтран ажиллахаар ярилцсан байна. Трамп ерөнхийлөгч сүүлийн хэдэн өдөр олон нийтийн өмнө гараагүй, харин твиттер хуудсаараа дамжуулж, Америк Германы компаниудын хамтарсан коронавирусний вакцинтай холбоотой мэдэгдлийг шүүмжилжээ. Өөрөөр хэлбэл Ардчилсан нам болон Хүнс, Эмийн газар Бүгд найрамдах намыг ялалтад хүргэхээс болгоомжилж, сонгуулийн өмнө вакцин гарган авч байгаагаа зарлахыг хүссэнгүй гэж мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жозеф Байден Америкчуудыг амны хаалт зүүхийг уриалжээ  
Үзсэн: 559 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй