Шууд Chart

Бразил БНХАУ-ын Синовак компанийн коронавирусний вакцины туршилтыг зогсоолоо

2020-11-12 14:41:42

Бразил улс БНХАУ-ын биотехнологийн Синовак компанийн гарган авсан коронавирусний вакцины хүний биед хийж байгаа туршилтыг түр хугацаанд зогсоосон байна. Бразилын засгийн газар вакцины туршилтад 10-р сарын 29-нд сайн дураараа хамрагдсан нэг хүний биед тодорхойгүй шинж тэмдэг илэрч, эмч мэргэжилтнүүд уг тохиолдлыг судалж байгааг даваа гарагт мэдэгджээ. Хятадын Синовак компанийн гаргаж авсан уг вакцин нь Бразилд гурав дахь буюу сүүлийн шатандаа орсон байсан.

Бразилын Сан Паулу, Рио Де Жанейро зэрэг олон хотод сайн дурын 10 гаруй мянган хүнийг хамруулахаар төлөвлөж байсан байна. Бразилын засгийн газар энэ оны сүүл гэхэд 6 сая тун вакцин импортоор авч, Хятадын технологийн дэмжлэгтэйгээр ирэх оноос 40 сая тун вакцин улс орон даяар түгээхээр төлөвлөж байгаагаа саяхан мэдэгдэж байсан юм. Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару Хятадын вакцинд эргэлзэж байгаагаа илэрхийлж, туршилтын вакциныг хэрэглэхгүй байхыг иргэддээ хандаж уриалжээ.

Бразил вакцины туршилтыг зогсоосноор Хятадад үйлдвэрлэсэн коронавирусний вакцин Бразилын зах зээлд гарахад эргэлзээтэй болголоо гэж ажиглагчид үзэж байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бразил БНХАУ-ын Синовак компанийн коронавирусний вакцины туршилтыг зогсоолоо  
Үзсэн: 832 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй