Япон улсын парламентын доод танхим коронавирусний вакцины хангалт хийхийн тулд урьдчилан сэргийлэх вакцины тухай хуулиа шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж эхэлжээ. Хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулснаар Япон улс иргэдээ коронавирусний вакцинд үнэ төлбөргүй хамруулах юм байна.
Хэрвээ тухайн вакцин хүний биед гаж нөлөө үзүүлбэл засгийн газар нь эмчилгээний зардлыг бүрэн хариуцахаар нэмэлт өөрчлөлт хийхээр төсөл боловсруулжээ. Мягмар гарагт парламентын доод танхимын нэгдсэн чуулган дээр эрх баригч Либерал демократ намын хууль тогтоогч олон улсын вакцин үйлдвэрлэгч компаниудтай хийж байгаа яриа хэлэлцээгээ өргөжүүлэхийг хүссэн байна. Харин эрүүл мэндийн сайд нь Японы засгийн газар 290 сая тун вакцин авахаар гадны биотехнологийн гурван компанитай хэлэлцэн тохирсон.
Мөн ирэх 2021 оны эхний хагаст Японы бүх хүн амд хүрэлцэхүйц хэмжээний вакцин авахаар гадны болон дотоодын биотехнологийн компаниудтай ярилцаж, судалгааны ажлуудыг дэмжиж ажиллаж байгааг мэдэгдсэн байна. Харин тус улсын сөрөг хүчний намын хууль тогтоогч 100% хүлээн зөвшөөрөгдөж, баталгаажаагүй вакциныг хэрэглэхийн эрсдэл, үр ашгийн тухай асуудлыг хөнджээ. Харин Японы ерөнхий сайд Суга Ёшихидэ вакцин бол урьдчилан сэргийлэх зориулалттай. Сөрөг нөлөөлөл нь их гэж хэлэх боломжгүй, гэхдээ сөрөг нөлөө гарахыг үгүйсгэхгүй. Засгийн газар нь аюулгүй, эерэг үр нөлөө үзүүлэхүйц вакцин хэрэглэхийг нэн тэргүүнд анхаарч байна.
Иймд бүх шатны туршилтаар аюулгүй нь батлагдсан, эмчилгээний явцын мэдээлэл, шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн судалгаанд үндэслэж хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг хэрэглэх болно гэдгээ мэдэгджээ. Энэхүү хуулийн төслийг Японы парламентын ээлжит чуулганаар батлан гэсэн хүлээлттэй байгаа юм байна.
| Японы парламент вакцинжуулалтын тухай хуулиа шинэчлэхээр хэлэлцэж байна | ||
| Үзсэн: 520 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.