Өчигдөр эхэлсэн АСЕАН-ы 37 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд БНХАУ болон Азийн 14 орон дэлхийд хамгийн томд тооцогдох чөлөөт худалдааны гэрээг байгуулах гэж байна. Энэ гэрээнд Японоос авахуулаад Австрали, Шинэ Зеланд гээд нийт 2.2 тэрбум хүн амтай 15 улс нэгдэж байгаа юм. Чөлөөт худалдааны гэрээг байгуулснаар худалдааны татвар бууруулах, цахим худалдааны шинэ дүрмүүдийг системчлэх, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн гинжийг бэхжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Гэвч Азийн улс орнууд энэ гэрээнд нэгдэх нь чөлөөт худалдааны бүсээс гадна орших Америк болон үндэстэн дамнасан томоохон компаниудад багагүй хохиролтойг мэргэжилтнүүд тэмдэглэж байна.
| Азийн 15 улс чөлөөт худалдааны томоохон гэрээ байгуулна | ||
| Үзсэн: 544 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.