БНСУ-д олон нийтийн газар, нийтийн тээвэрт амны хаалт зүүгээгүй, эсвэл буруу зүүсэн иргэдийг торгохоор болоод байна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу торгуулийн хэмжээг 100 мянган воноор торгох юм байна. Тус улсад нийтийн тээвэр, эмнэлэг, олон нийтийн газрууд болон утасны дуудлагын төв, логистикийн төв гэх мэт халдвар тархах эрсдэлтэй ажлын байруудад ч амны хаалт зүүхийг үүрэг болгосон байгаа юм.
Мөн хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн үндэсний удирдах газраас зөвшөөрсөн мэс заслын нэг удаагийн болон шүүлт өндөртэй КФ 94,80 Эй ди гэсэн амны хаалтуудыг зүүхийг шаардаж байна.
| БНСУ-д амны хаалт зүүгээгүй, эсвэл буруу зүүсэн иргэдийг торгоно | ||
| Үзсэн: 537 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.