Итали улс коронавирусний халдварын хоёр дахь давлагааг хязгаарлахын тулд олон талын арга хэмжээ авч байна. Үүний нэг нь зочид буудлуудыг эмнэлгийн зориулалтаар ашиглаж эхэлсэн явдал юм.
Тус улсын нийслэл Ром болон бусад томоохон хотуудад эмнэлгүүдийн ачаалал хэтэрсэн учраас тусгаарлах шаардлагатай өвчтөнийг байрлуулахын тулд зочид буудлуудын өрөөг эмнэлгийн зориулалтаар ашиглаж байна. Цар тахлын улмаас жуулчид, зочид гийчидгүй байгаа Ром болон бусад хотуудын зочид буудлууд өвчин нь эдгэрч байгаа хүмүүс, өөрийгөө тусгаарлах, хөл хорионд орох шаардлагатай хүмүүсийг хүлээн авч эхэлжээ.
Тухайлбал, Олон улсын сүлжээ "Марриотт Интернейшнл" Ром дахь салбар, Олон улсын нисэх буудлын ойролцоох "Шератон Парко де Медичи" зэрэг буудлууд зарим хэсэгтээ тусгаарлалтад орох хүмүүсийг хүлээн авч байна.
Тэнд хоёр долоо хоног тусгаарлагдаад, лабораторийн сүүлийн шинжилгээ нь сөрөг гарсан нь батлагдах хүртэл хүмүүсийг байрлуулах юм байна.
| Италид зочид буудлуудыг эмнэлгийн зориулалтаар ашиглаж байна | ||
| Үзсэн: 619 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.