Өмнөд Солонгосын Засгийн газар коронавирусний эсрэг ард иргэдээ сонор сэрэмжтэй байх, урам зориг өгөх үүднээс нэгэн зэрэг олон зуун дроноор Сөүлийн шөнийн тэнгэрийг гэрэлтүүлжээ.

Өнгө өнгийн дүрс бүхий үсэг, итгэл найдварын үгээр чимэглэсэн 300 гаруй дроныг Олимпын хотхоны дээгүүр аялуулсан байна. Дронууд амны хаалт зүүсэн хүмүүсийн зургаар гэрэлтэж, улс орныхоо төлөө цар тахалтай тэмцэж байгаа албан хаагчид, эмнэлгийн ажилтнуудад хандсан талархлын үгийг тэнгэрт бичиж харуулжээ.

Мөн Засгийн газрын цар тахлын дараах эдийн засгаа сэргээх тухай уриалгыг ч тэнгэрт гэрэлтүүлж харуулсан байна. Энэ нь Өмнөд Солонгосын Засгийн газраас 2020 онд зохион байгуулсан дроны хоёр дахь үзүүлбэр юм байна. Зорилго нь "Ковид-19" цар тахлаас улбаатай сорилт, эдийн засгийн бэрхшээлүүдийг даван гарахад олон нийтээ дэмжих, урам зориг өгөхөд чиглэжээ.



| Сөүлийн шөнийн тэнгэрийг дроноор гэрэлтүүллээ | ||
| Үзсэн: 1308 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.