Шууд Chart

Энэтхэгт нэг дор 584.572 тосон дэн асааж Гиннесийн амжилтаа хадгалжээ

2020-11-15 12:24:21

Энэтхэгийн хойд нутгийн Айодхья хот 584.572 ширхэг тосон дэн нэг дор асааж, Гиннесийн дээд амжилтаа хоёр дахь жилдээ хадгалжээ. Хинди шашны уламжлалт гэрлийн наадам Дивалийг тэмдэглэх ёслолын хүрээнд асаасан олон мянган тосон дэн 45 минутын турш ассан байна.

Сайн дурынхан Айодхья хотод харуй бүрий болмогц тосон дэнгүүдийг асааж, Сарюу мөрний эрэг дагуу нарийн жимийг гэрэлтүүлжээ. Тус хотод Рама бурхан төрж, 14 жил дүрвэн амьдарсны эцэст эргэн ирсэн газар гэж Хинди шашинтнууд итгэдэг юм байна.

Тус хотод өнгөрсөн онд 409 мянган тосон дэн асаажээ. Уттар Прадеш мужийн засаг захиргаа хэдийгээр коронавирусээс сэргийлэх зай барих дүрэм журмыг мөрдөөгүй ч гэсэн мөрний эрэг дагуу цугласан олон мянган хүний хувьд маш сайхан үзүүлбэр болсон гэж мэдэгджээ.

Гиннесийн номын бүртгэлийн газрын төлөөлөгч дронд суурилуулсан камераар уламжлалт ёслолыг үзсэнийхээ дараа тус мужаас сонгогдсон төлөөлөгчид Гиннесийн амжилтаа хадгалсан батламжийг гардуулсан байна. Энэ ёслолын өмнөхөн Энэтхэгийн дээд шүүх газрын эзэмшлээс улбаатай Хинди болон Мусульмануудын хоорондын хуулийн сунжирсан маргааныг цэглэж, Айодхья хотод Рама бурханд зориулсан сүм барихыг зөвшөөрсөн байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэгт нэг дор 584.572 тосон дэн асааж Гиннесийн амжилтаа хадгалжээ   
Үзсэн: 1215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй