Цар тахлын үед компаниуд үйлчилгээндээ шинэ технологийг нэвтрүүлэхдээ ихээхэн анхаарал хандуулж байна. Москва хотын нэгэн зоогийн газар хоол түгээх ажилд робот ашиглаж эхэлжээ.
Энэхүү роботыг ашиглаж эхэлснээр үйлчилгээний хурд нэмэгдэж, ажилчид хоол зөөхөөс илүү чухалд хэсэгт анхаарлаа хандуулах боломж гарч байгааг онцолжээ. Энэ робот хэд хэдэн хоол зөөвөрлөх тавцантай учраас нэг удаагийн явалтаар нэгээс илүү олон үйлчлүүлэгчдэд хоолыг нь хүргэх чадавхтай юм. Үйлчлүүлэгч хоол авсны дараа робот гал тогооны хэсэг рүү автоматоор буцан очдог байна.
Тус хоол зөөгч робот нийтдээ гурван камертай. Эдгээрийн камерын тусламжтайгаар зам дахь саад бэрхшээлийг 15 метрийн зайнаас илрүүлж, зогсох арга хэмжээг авдаг аж. Роботыг шөнийг цагаар дүүртэл нь цэнэглэдэг гэдгийг зоогийн газрын эзэн хэлсэн байна. Бүрэн цэнэгтэй тохиолдолд 14 цагийн турш зайгаа барьдаг юм. Иймэрхүү роботыг ашиглаж буй нь зоогийн газрын ажилчид, нөгөө талаасаа үйлчлүүлэгчдийг коронавирусний халдвараас хамгаалах давуу талтай юм байна.
| Москва хотын зоогийн газар хоол түгээх ажилд робот ашиглаж байна | ||
| Үзсэн: 621 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.