Шууд Chart

Гаити улсын иргэд ерөнхийлөгчөө огцрохыг шаардаж эхэлжээ

2020-11-20 14:27:37

Гаити улсад  2016 онд явагдсан ерөнхийлөгчийн сонгуулиар Жовенель Моиз ялалт байгуулсан юм. Харин 2019 оноос эхлэн тус улсын иргэд ерөнхийлөгч Моизыг огцрохыг шаардан жагсаж эхэлжээ. Иргэд эдийн засгийн уналт болон олон улсын зээл тусламжийн мөнгийг хувьдаа завшсан төрийн албан тушаалтнуудын мэдээллийг ил тод болгоогүй  гэж Жовенель Моизыг буруутгаж байна.

Мөн ерөнхийлөгчийг авилгын хэрэгт холбоотой гэж үзэж байна. Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид гудамж, талбай дахь эд зүйлсийг галдан шатааж, цагдаа нар уруу  мод, чулуу шидэж байгаа юм. Хамгаалалтын хүчнийхэн жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч болон үрлэн сумтай бууг ашиглаж байна.

Энэхүү бослого, үймээн Гаити улс Францын колоничлолын эсрэг  хамгийн том  тулааныг хийсний 217 жилийн ойн баяртай давхцаж байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гаити улсын иргэд ерөнхийлөгчөө огцрохыг шаардаж эхэлжээ   
Үзсэн: 680 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй