Шууд Chart

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд ирэх 7 хоногт Япон, БНСУ-д айлчилна

2020-11-21 09:40:42

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И ирэх 7 хоногт Япон болон Өмнөд Солонгост ажлын айлчлал хийхээр төлөвлөж байна. Энэ нь хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн дипломат ажиллагааны нэг хэсэг гэж шинжээчид таамаглаж байна.

Тэрбээр айлчлалын хүрээнд Япон улсын Ерөнхий сайд Ёшихидэ Суга, Гадаад харилцааны сайд Тошимицу Мотеги нар Хятадын Гадаад хэргийн сайдтай тус тусын уулзалт хийх юм байна.

Японы шинэ Засгийн газар БНХАУ-тай харилцаагаа тогтвортой болгох чармайлт гаргах төлөвтэй байна гэж шинжээчид үзэж байна. Айлчлалын үеэр Токио газар нутгийн статус кво буюу байгаа байдлыг өөрчлөх нэг талыг барьсан үйл ажиллагаанд санаа зовниж буйгаа илэрхийлэх болов уу гэсэн таамаг байна.

Учир нь Бээжин Зүүн болон Өмнөд Хятадын тэнгист үйл ажиллагаагаа идэвхжүүлэх болсон юм. Харин Япон улс чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай гэсэн концефцийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд АНУ, Австрали, Энэтхэг, Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоотой харилцаагаа өргөжүүлж байна.

Хятад улс үүнд болгоомжлонгуй хандаж байгаа гэж шинжээчид үздэг юм. Харин Сөүлд хийх айлчлалын үеэр Хятадын даргын БНСУ-д хийх дээд хэмжээний айлчлалыг зохион байгуулах талаар тус улсын эрх баригчидтай хэлэлцэх урьдчилсан товтой байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд ирэх 7 хоногт Япон, БНСУ-д айлчилна   
Үзсэн: 627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй