Шууд Chart

БНСУ болон БНХАУ харилцаагаа илүү ойр нягт болгох сонирхлоо илэрхийлэв

2020-11-27 10:21:55

БНХАУ-ын гадаад харилцааны сайд Ван И-гийн албан ёсны айлчлал  пүрэв гарагт Өмнөд Солонгост боллоо. Тэрбээр Өмнөд Солонгосын гадаад харилцааны сайдтай "COVID-19" цар тахлын халдварыг зогсоох, түүний эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах асуудлыг хэлэлцсэн байна.

Ван И БНХАУ "COVID-19" цар тахалтай тэмцэж байх ид хүнд үед тусалж, дэмжсэн явдалд талархаж байгаагаа Өмнөд Солонгосын талд илэрхийлжээ. Сөүлийн хувьд цар тахлын нөхцөл байдлыг хоёр орон одоогийнхоос илүү ойр нягт хамтран ажиллах боломж гэж харж, цар тахлын дэгдэлтийг зогсоон, эдийн засгаа сэргээхийн зэрэгцээ бүс нутгийн энх тайван аюулгүй байдлыг тогтвортой байлгахад хамтын ажиллагаа ойр байна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Хоёр талын төлөөлөгчдийн хэлэлцэх асуудалд Умард Солонгосын аюулгүй байдалтай холбоотой сэдэв багтсан тухай мэдээлэл гарсан ч Ван И болон  Канг Гюн Ва нарын хэн хэн нь энэ тухай дурдсангүй. Харин Бээжин АНУ-тай худалдааны дайн хийж байгаа үед Америкийн засаг захиргаа солигдохын өмнө Сөүлтэй харилцаагаа илүү нягтруулах сонирхолтой байх шиг байна гэж Өмнөд Солонгосын төв хэвлэлд мэдээлжээ. Хятадын гадаад харилцааны сайд  айлчлалынхаа үеэр БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Инд бараалхжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ болон БНХАУ харилцаагаа илүү ойр нягт болгох сонирхлоо илэрхийлэв   
Үзсэн: 1136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй