АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгогчдын төлөөлөл Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жозеф Байденыг дэмжиж саналаа өгвөл Цагаан ордноос явахаа мэдэгдсэн байна. Тэрээр их хэмжээгээр булхай луйвар гарсныг мэдэж байгаа учир буулт хийнэ гэдэг амаргүй алхам гэдгийг сэтгүүлчидтэй уулзах үеэрээ илэрхийлсэн байна.
Мөн тэрээр Аризона болон Пенсильвани мужуудад ялагдсан гэдэгтэйгээ огт санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн өрсөлдөгч нь 80 сая санал авч хэзээ ч чадахгүй байсан. Олон зуун мянган саналыг луйвардаж байхад л илрүүлж чадахгүй байгааг шүүмжилсэн юм.
Харин 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаа тухай нь асуудал хаа холын асуудлын тухай ярихгүй хэмээн эрс татгалзсан байна.
| Трамп: Сонгогчдын төлөөллүүд Байдены төлөө санал өгвөл цагаан ордныг орхино | ||
| Үзсэн: 535 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.