Шууд Chart

Беларусьт эсэргүүцлийн жагсаалд оролцсон 300 гаруй хүнийг баривчилжээ

2020-12-01 17:21:38

Беларусийн нийслэл Минск болон бусад  хотуудад  өчигдөр болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогчдоос  300 гаруй хүнийг  саатуулан баривчилсан  байна. Хууль сахиулагчид жагсагчдыг хүч хэрэглэн тарааж, нийтээр  нь баривчилж  хорих болсон  учир  эсэргүүцэгчид   өнгөрсөн  11  сараас  шинэ  тактикт  шилжих  болсон  юм. Тодруулбал  жагсагчид шууд хотын  төвд  цуглалгүйгээр байгаа  байгаа газартаа  цуглацгаан нэгдсэн жагсаал  руугаа  очдог  болсон  юм.

Тэд  үүнийгээ хөршүүдийн жагсаал хэмээн нэрийдэх болсон  юм. Жагсагчид ням гариг бүрт ийнхүү цуглан 26  жилийн туршид төрийн  эрх барьсан Ерөнхийлөгч Лукашенкогоос огцрохыг  шаардсаар  байгаа юм. Өчигдөр  эрх баригчдын шийдвэрээр  Минск хотын төв рүү байлдааны техникүүдийг оруулж, метроны  төв буудлуудыг хаасан байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Беларусьт эсэргүүцлийн жагсаалд оролцсон 300 гаруй хүнийг баривчилжээ  
Үзсэн: 501 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй