АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд тооцогдож байгаа Жозеф Байден өнгөрсөн бямба гарагт баруун хөлөө гэмтээсэн байна. Эмчлэгч эмч Кевин О Коннорынх нь мэдэгдсэнээр компьютер томографаар Жозеф Байдений баруун хөлний тавхайн ясны дунд хэсэгт 2 газраар цууралт үүссэн болох нь батлагджээ. Үүнтэй холбоотойгоор хэдэн 7 хоногийн туршид шагай, тавхайн тулгуур хамгаалалт зүүх ёстой болсон байна.
Энэ хооронд Цагаан ордны тэргүүнээр сонгогдсон Байден тус улсын түүхэнд анх удаагаа хэвлэлийн удирдах албан тушаалуудад дан эмэгтэйчүүдийг томилсон тухай мэдээлэл ирж байна. Энэ дагуу Ерөнхийлөгчийн хэвлэлийн албыг сонгуулийн штабынх нь олон нийттэй харилцах салбарыг удирдаж байсан Кейт Бедингфилд тэргүүлэхээр болж байна.
Харин Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргаар Обамагийн засаг захиргаанд төрийн департаментыг төлөөлж байсан Жен Псакиг томилохоор болжээ. Үүний зэрэгцээ Дэд Ерөнхийлөгч Камала Харрисн олон нийттэй харилцах албыг мөн л Симон Сандерс, Эшли Этьен нарын эмэгтэйчүүд хариуцахаар болжээ.
| Жозеф Байден хөлөө гэмтээжээ | ||
| Үзсэн: 525 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.