АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад байгаа Жозеф Байден тус улсын Сангийн сайдаар хэнийг сонгон ажиллуулах, хүсэлтэй байгаагаа олон нийтэд зарлаад байна. Тэрээр Америкийн Төв Банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, эмэгтэй эдийн засагч Жанет Йелленийг энэхүү албан тушаалд нэр дэвшүүлээд байна.
Хэрэв сенат дэмжвэл Жанет Йеллен Америкийн түүхэн дэхь анхны эмэгтэй Сангийн сайд болох юм. Өдгөө 74 настай энэ эмэгтэй эдийн засагч АНУ- ын томоохон банк, санхүүгийн байгууллагыг удирдаж байсан туршлагатай нэгэн. Тэрээр 1985-2006 оны хооронд их сургуульд профессороор ажиллаж байсан бол 2014 -2018 оны хооронд Холбооны Нөөцийн сангийн тэргүүнээр ажиллаж байжээ. Мөн тэрээр Билл Клинтон АНУ- ын ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед түүний эдийн засгийн зөвлөх байсан юм.
Жанет Йеллен 2007 оны Санхүүгийн хямралын дараах Америкийн эдийн засгийн сэргэлтэд ихээхэн нөлөөг үзүүлсэн бодлого боловсруулагч гэж мөн үнэлэгддэг байна. Үүнээс гадна Йеллен уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээг авах ёстой гэж үздэг нэгэн. Ер нь ирэх 1-р сард ерөнхийлөгчийн тангаргаа өргөх Жозеф Байден аль болохоор өөр нийгмийн давхарга, бүлгийн төлөөллийг удирдлагын багтаа багтаана гэсэн зорилтыг тавиад байгаа юм. Түүний багийнхан АНУ-ыг өнөөгийн эдийн засгийн уналтаас гаргаж, хөгжил, дэвшлийн замд буцаан орнуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байна.
| АНУ-ын сангийн сайдад Жанет Йелленийг нэр дэвшүүлээд байна | ||
| Үзсэн: 593 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.