Шууд Chart

АНУ-ын Хууль зүйн сайд сонгууль будлиантай болсон гэх нотолгоо байхгүй гэж мэдэгдэв

2020-12-03 13:13:25

АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд ерөнхий прокурор Уилльям Барр өнгөрсөн сард болсон ерөнхийлөгчийн сонгууль будлиантай болсон гэж үзэх нотолгоо олдоогүйг мэдэгджээ. Ингэснээр ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ерөнхийлөгч Трампд хүнд цохилт боллоо гэж хэвлэлүүдэд онцолж байна. Гэвч Трампын хуулийн баг хууль зүйн сайд мөрдөн шалгалт хийлгүй, ямар ч мэдээлэлгүйгээр байр сууриа илэрхийлэх шиг боллоо. Бид хуулийн хүрээнд тэмцлээ үргэлжлүүлнэ гэсэн хариу өгчээ. Трамп ерөнхийлөгч хууль зүйн сайдаа сонгууль будлиантай болсон эсэхийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх ёстой гэж мэдэгдэж байсан.

Уилльям Баррын хувьд өнгөрсөн хугацаанд Трамптай ойрын хүрээлэлд нь байсан гэгддэг юм байна. Одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний сонгуулийн штаб Жозеф Байденыг төрийн эрх мэдэл хүлээн авах үйл явцыг эхлүүлэхийг зөвшөөрсөн боловч ялагдал хүлээсэн муж улсуудын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхэд хандаад байгаа юм байна. Өөрөөр хэлбэл ялагдлаа албан ёсоор хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийсээр байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Хууль зүйн сайд сонгууль будлиантай болсон гэх нотолгоо байхгүй гэж мэдэгдэв  
Үзсэн: 587 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй