Европын холбоо гишүүн улс орнуудынхаа иргэдийг дархлаажуулах үүднээс коронавирусний эсрэг 2тэрбум тун вакцин худалдан авахаар олон улсын биетехнологийн 6н компанитай гэрээ байгуулжээ. Эдгээрээс вакцины эхний хүргэлт тээвэрлэлт оны сүүлээр эхлэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ эхний ээлжид Европын холбооны гишүүн 27 улсад 10 сая тун вакцин хүргэх тээвэр ложистикийн бэлтгэл ажил эхэлжээ.
Одоогоор Бельгийн Агаарын тээврийн компаниуд Брюсселийн Нисэх онгоцны буудалд коронавирусний вакциныг хүлээн авч, түгээх ложистикийн гол төв болгох бэлтгэлээ хангаж байна. ковид-19 цар тахал гарахаас өмнө дэлхийн даяар түгээх нийт вакцины 20% нь Брюссель Эйрпортоор дамждаг байсан. Иймд вакциныг аюулгүй, найдвартай, стандартын дагуу хадгалж тээвэрлэх арвин туршлагатай гэж тус Нисэх буудлын удирдлага мэдэгджээ.
| Бельгийн олон улсын нисэх буудал европын холбооны вакцин тээвэрлэх гол төв болно | ||
| Үзсэн: 863 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.