Шууд Chart

Сөүл хот хөл хорио, хязгаарлалтаа чангатгалаа

2020-12-06 11:21:29

БНСУ-ын нийслэл Сөүл хотод пүрэв гарагт коронавирусний халдварт 295 шинэ тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулж, тус хотын захиргаа цар тахлын халдвараас сэргийлэх хяналт, хязгаарлалтаа чангатгасан байна.

Өмнөд Солонгос улсад өчигдөр коронавирусний халдварт нийт 629 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн 3-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Иймд Сөүл хотын захиргаа өнөөдрөөс эхлэн хөл хорионы хязгаарлалтыг хоёр долоо хоногийн хугацаанд чангатгахаар шийдвэрлэжээ. Музей, номын сан зэрэг олон нийтийн 1200 гаруй байгууллага аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоосон байна.

Мөн үдшийн 21 цагаас хойш нийтийн тээврийн үйлчилгээг 30 хувиар бууруулахаар болжээ. Хүнсний томоохон сүлжээ дэлгүүрүүд, кино театр болон бусад байгууллагуудыг 21 цагаас хойш үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сөүл хот хөл хорио, хязгаарлалтаа чангатгалаа  
Үзсэн: 1709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй