ДЭМБ дэлхий нийт вакцинтай боллоо ч гэсэн цар тахал дарагдах болоогүйг анхааруулж байна. Швейцарийн Женев хотноо болсон хурлын үеэр ДЭМБ-ын ерөнхий захирал олон улсын хэмжээнд вакцин гарган авах ажилд ахиц дэвшил гарснаар хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэллээ. Гэхдээ вакцин гарлаа гээд ковид-19 цар тахлын тархалт зогсоно гэсэн үг биш гэдгийг анхаарч ойлгох нь чухлыг тэмдэглэжээ.
Иймд хүн бүр халдвараас урьдчилан сэргийлэх анхаарал болгоомжлоо сулруулж болохгүй. Дэлхий даяар эмнэлэг, эрчимт эмчилгээний төвүүд, эрүүл мэндийн ажилчид коронавирусний халдвар авах өндөр эрсдэл дунд байсаар байна. Иймд хүн бүр коронавирусний халдвараас өөрийгөө хамгаалах арга хэмжээг сулруулж хэрхэвч болохгүй гэдгийг ч тэрээр онцолжээ. Мөн ДЭМБ-ын эрүүл мэндийн онцгой байдлын хөтөлбөрийн тэргүүн вакцин бол цар тахалтай тэмцэх зөвхөн нэг хүчин зүйл нь. Вакцин дангаараа цар тахлыг зогсоож дийлэхгүйг хаа хаанаа ойлгох нь чухлыг зөвлөсөн байна.
ДЭМБ нь коронавирусний вакциныг улс орнуудад тэгш хувиарлах зорилготой КОВАКС хөтөлбөрийг дэмжиж байна. уг хөтөлбөрт одоогоор дэлхийн 189 улс орон нэгдэж, вакцин авах жагсаалтад бүртгүүлжээ. ДЭМБ ирэх оны сүүл гэхэд 2 тэрбум тун вакцин бүрдүүлж, КОВАКС хөтөлбөрт нэгдсэн орнуудын хүн амын 20 хувийг вакцинжуулах зорилготой ажиллаж байна.
| ДЭМБ вакцинтай боллоо ч цар тахлын халдвар дарагдах болоогүйг анхааруулав | ||
| Үзсэн: 584 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.