Шууд Chart

Аргентинд чинээлэг иргэдээс нэмэлт татвар авна

2020-12-07 11:10:52

Цар тахлаас болж эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа Аргентин улсад 200  сая  песо буюу 2,5  сая  ам.долларын хөрөнгөтэй хүмүүсээс татвар  авахаар  болоод  байна.  Нэг удаагийн энэ татварыг тус улсын 12 мянган  иргэн төлөх  юм  байна. Саятнуудын гэж  нэрийдсэн энэ татварын мөнгийг эм бэлдмэл худалдан авах,  жижиг дунд бизнес  эрхлэгчдэд туслах  зэрэгт зарцуулах  юм байна. Засгийн газраас нийт  300 орчим тэрбум песо цуглуулахаар тооцоолж байгаа ч сөрөг хүчнийхэн энэ алхам гадны  хөрөнгө оруулагчдыг үргээнэ гэж болгоомжилж байна.

Түүнчлэн  хөрөнгө чинээ ихтэй иргэдээс ганц удаагийн татвар аваад зогсохгүй байж болзошгүй  гэж үзэж байна. Аргентинд шинэ коронавируснйи халдвар авсан хүний тоо 1,5 саяд хүрээд байгаа бол 40 мянган хүн энэ вирусний халдварын уршгаар нас бараад байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Аргентинд чинээлэг иргэдээс нэмэлт татвар авна  
Үзсэн: 633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй