УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.11) нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлж, дэлхийн 180 гаруй улс жил бүрийн энэ өдрүүдэд жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аяныг өрнүүлдэг, манай улс энэхүү аянд нэгдээд 22 дахь жилдээ Олон улсын хүний эрхийн өдрийг тэмдэглэж байгааг дурдаад хүчирхийллийг таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал болохыг онцолж, хүчирхийллийн эсрэг хүчээ нэгтгэхийг УИХ-ын гишүүд, нийт иргэддээ уриалав.
Хүний эрх, хөгжлийн тусламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг People in Need олон улсын байгууллагаас олон улсын хүний эрхийн өдрийн хүрээнд зохион байгуулж буй хүчирхийллийн эсрэг “Цагаан тууз” аянд УИХ-ын гишүүд нэгдэж, өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд цагаан тууз зүүж оролцсон юм.
| УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд цагаан тууз зүүж оролцлоо | ||
| Үзсэн: 4954 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.