Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг гэгддэг Алексей Навальный болон түүнийг дэмжигчдийн Москва дахь байр, авилгатай тэмцэх сангийн албан өрөө, Навальный Лайв студид цагдаагийнхан нэгжлэг хийсэн байна.
Хууль сахиулах байгууллагынхны мэдэгдсэнээр өнгөрсөн амралтын өдөр Навальныйг дэмжигчдийн жагсаал жагсаал цуглаан болсны дараа халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөн тухай хэрэгтэй холбоотойгоор нэгжлэг хийгдсэнийг мэдэгджээ. Москва хотын эрүүл мэндийн газрын мэдээгээр Навальныйг дэмжигчдийн жагсаал цуглаанд коронавирусний халдвар авсан 19 хүн хөл хорио, халдвар хамгааллын дэглэм зөрчин оролцсон гэж мэдээл байна.
Мөн мөрдөгчид Навальныйгийн үүсгэн байгуулсан авилгатай тэмцэх сангийн хэд хэдэн ажилтнуудаас энэ хэрэгтэй холбоотойгоор гэрчийн мэдүүлэг авахаар төлөвлөсөн тухай Евроньюс мэдээллээ. Харин сөрөг хүчний төлөөлөгчид нэгжлэг олон газарт болсныг мэдээлсэн байна. Авилгатай тэмцэх сангийн хуульч Любовь Соболь, Алексей Навальныйгийн ах Олег Навальный нарыг мэдүүлэг өгснийх нь дараа 48 цагийн хугацаагаар саатуулан хорьжээ.
| Алексей Навальныйгийн байр, албан өрөөнүүдэд нэгжлэг хийжээ | ||
| Үзсэн: 593 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.