Шууд Chart

Японы эмч нар Завхан аймагт ажиллалаа

2014-05-02 15:22:18

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “Heart saving project” сайн дурын байгууллагын хүүхдийн зүрхний эмч нарын хамтарсан баг 2014 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын нэгний өдрүүдэд Завхан аймагт ажиллалаа. 

Япон улсын “Heart saving project” ашгийн бус төрийн бус байгууллага нь Япон улсын хүүхдийн зүрхний мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр сайн дурын буцалтгүй тусламжийг гадаадын улс орнуудад үзүүлэх ажлыг дэмждэг байгууллага аж.
 
Зохион байгуулсан үзлэг, шинжилгээнд хөдөөгийн алслагдсан баг, сумын төв, Улиастай сумын нийт 122 хүүхэд хамрагдаж, үүнээс 48 хүүхэд зүрхний эмгэгтэй байсан ба найман хүүхдийг шинээр оношлосон байна. Түүнчлэн нэг хүүхэд катетр эмчилгээ хийлгэхээр, хоёр хүүхэд яаралтай мэс заслын эмчилгээ хийлгэхээр болжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Японы эмч нар Завхан аймагт ажиллалаа  
Үзсэн: 1162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй