Фэйсбүүк компани Австралийн хэвлэлийн байгууллагуудын мэдээллийг түдгэлзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Австралийн улсын төдийгүй орон нутгийн хэвлэлийн байгууллагууд мэдээллээ фэйсбүүкээр түгээх боломжгүй болж, тэдний фэйсбүүк дэх хуудаснууд ажиллагаагүй болсон байна. Австралийн газар болон Фэйсбүүк компанийн хооронд өрнөж байгаа маргаантай холбоотойгоор ийм үйл явдал өрнөөд байгаа юм.
Австралийн парламент Фэйсбүүк төдийгүй Google компаниуд дотоодын хэвлэлийн байгууллагын мэдээллийг ашигласныхаа төлөө төлбөр төлөх ёстой гэсэн хуулийг боловсруулж хэлэлцэж байна. Google компани Австралийн гурван ч томоохон хэвлэлийн байгууллагад төлбөр төлөх гэрээг байгуулаад байгаа бол Фэйсбүүк компани дээрх шаардлагыг эрс эсэргүүцсэн хэвээр байна. Дэлхийн томоохон нийгмийн сүлжээ сайтууд мэдээллийг үнэгүй ашигладаг нь дотоодын хэвлэлийнхнийг дампууралд хүргэхэд нөлөө үзүүлж байна гэж үзэж байна. Ийм үндэслэлээр Австралийн эрх баригчид Фэйсбүүк болон Googleээс төлбөр шаардаж байгаа аж.

Асвтрали улсад дижитал хэвлэлийн зар сурталчилгаанд зарцуулагдаж буй 100 авсстрали доллар тутмын 81 нь Google болон Фэйсбүүк компаниудын орлого болдог байна. Фэйсбүүк Австралийн хэвлэлүүдийн мэдээллийг түтгэлзүүлсэн явдлыг нөхөрсөг бус шийдвэр гэж үзэж буйгаа тус улсын ерөнхий сайд Скотт Моррисон илэрхийлсэн байна. Түүний засгийн газар Фэйсбүүкий сүрдүүлгээс эмээхгүй байгаагаа давхар илэрхийлжээ.
| Фэйсбүүк Автсралийн хэвлэлийн байгууллагуудын мэдээллийг блокложээ | ||
| Үзсэн: 652 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.