Шууд Chart

Вакцинд бүрэн хамрагдсан, халдвар тусаад эдгэсэн хүмүүст хөнгөлөлт үзүүлэх асуудал яригдаж байна

2021-04-28 12:07:03

Коронавирусний эсрэг вакциндаа бүрэн хамрагдсан, эсвэл энэ вирусний халдвар аваад эдгэрч дархлаа тогтсон хүмүүст зарим улс орнууд тодорхой хөнгөлөлт үзүүлэх асуудал яригдаж эхэлжээ. Тухайлбал ХНБГУ-д халдвар аваад эдгэсэн, вакцины 2 тунгаа хийлгэсэн иргэдээсээ шинжилгээ хийлгэсэн байхыг шаарддаг журмыг өөрчлөхөөр төлөвлөж байгаагаа канцлер Ангела Меркель мэдэгдээд байна.

Германд үсчин, дэлгүүр гээд олон нийтийн газруудаар үйлчлүүлэхэд түргэвчилсэн шинжилгээ хийлгэсэн байхыг шаарддаг журам үйлчилж байгаа. Харин вакциндаа бүрэн хамрагдсан, халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг ийм шаардлагаас чөлөөлөхөөр төлөвлөж байна. Германы эрүүл мэндийн сайд Иенс Шпан Засгийн газраас ойрын хугацаанд энэ талаар тодорхой саналуудаа боловсруулахыг мэдээллээ.

Харин Холбооны мужуудын ашиг сонирхлыг төлөөлдөг парламентын байгууллага болох Бундесрат эцсийн шийдвэрийг ирэх сарын 28-нд батлах юм байна. Харин ОХУ-д коронавирусний вакцинжуулалтад бүрэн хамрагдсан аялагчдад зориулсан тусгай коридорыг байгуулах санал дээр хамтран ажиллах хүсэлтийг нисэх буудлуудын операторуудад Тээврийн яамнаас илгээсэн тухай мэдээлэл ирж байна. Ийм саналыг Москва дахь Арабын нэгдсэн Эмирт улсын Элчин сайдын яамнаас ОХУ-ын Гадаад хэргийн яаманд илгээсэн байсныг Оросын иргэний агаарын тээврийн удирдах газар, мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлсэн тухай "Известия" мэдээлсэн юм.

Гэхдээ Оросын мэргэжлийн хяналтын байгууллага ийм санаачилгыг нь хүлээн аваагүй байна. Гэхдээ гүйцэтгэх засаглалын холбогдох байгууллагууд хамтран ажиллах боломжтой гэж үзсэн байна. Оросын зарим нисэх буудлуудын удирдлага тодруулбал, Внуковогийнхон вакцинд бүрэн хамрагдсан иргэдэд бүртгэл хийлгэх, гаалийн хяналтаар орох тусгай гарцуудаас гадна хүлээлгийн танхим, терминал хүртэл гаргах боломжтой гэж мэдэгджээ.

Харин Домодедова вакцинд хамрагдсан зорчигчдод зориулсан олон улсын ийм нэгдсэн стандарт алга байгааг сануулсан байна. Энэ хооронд Кипр улс коронавирусний эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан жуулчдад ирэх сарын 10-наас эхлэн хилээ нээхээр болж байна. Энэ тухай тус улсын аялал жуулчлалын сайд Савваса Пердиоса мэдэгдсэн байна.

Түүний мэдэгдсэнээр Кипр улс дэлхийн 65 орны иргэдийг түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаа үзүүлэлгүйгээр, ажиглан тусгаарлалтад оролгүйгээр хилээр нэвтрэх боломжтой болох юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Вакцинд бүрэн хамрагдсан, халдвар тусаад эдгэсэн хүмүүст хөнгөлөлт үзүүлэх асуудал яригдаж байна  
Үзсэн: 1349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй