"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Замын-Үүдийн боомтоор төмөр замын ачаа тээвэр хэвийн нэвтэрч байна. Харин авто замын тээврийг энэ сарын 13-нд Эрээн хотын талаас бүрэн зогсоосон. Энэ байдал Монгол Улсын импортод амаргүй байдал үүсгэж, зарим төрлийн хүнсний барааны нийлүүлэлтэд доголдол үүсчээ. Жишээлбэл, сүүлийн 7 хоногт нарийн ногооны борлуулалт хумигдаж, үнэ өссөн байна.
Худалдаачид ашгийн төлөө ажилладаг учраас үнээ нэмдэг. Харин тэднийг зохицуулах шударга өрсөлдөөн манай улсад байхгүй байна. Үр дүнд нь хэрэглэгч хохирч байгааг сэтгүүлч Б.Рэнцэнханд хөнджээ.
Эрээний хил хаагдсаныг далимдуулж ченжүүд нарийн ногооны үнийг өсгөсөн гэв | ||
Үзсэн: 1018 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.