"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Манай сурвалжлах хэсэг томилолтоос ирлээ. Газар тариалангийн бүсэд ажиллаад ирсэн тэд сайн мэдээтэй иржээ. Нэг га-аас дээд тал нь 72 центнер улаан буудай хураан авч, шинэ дээд амжилт тогтоосон байна.
Энэ баримт Монгол Улс атар газар эзэмшсэн 60 гаруй жилийн хугацаан дахь хамгийн их ургац хураан авсан дээд амжилтаар бүртгэгдэж байна.
Энэхүү амжилтыг "Монголын мэдээ" суваг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран зохион байгуулж шалгаруулсан "Атрын 60 жил"-ийн 9 алдартны нэг болох "Бүтлийн ундарга" ХХК гаргажээ.
| Нэг га талбайгаас 72 центнер улаан буудай хураан авч, шинэ дээд амжилт тогтоолоо | ||
| Үзсэн: 1621 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.