БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир Кени Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ойн яамны Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Тэргүүн нарийн бичгийн дарга, Доктор, Инженер Фестус Нгено-тэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд дэд сайд Б.Мөнхтамир СОР17 бага хуралд Кени улс өндөр ач холбогдол өгч, идэвхтэй хамтран ажиллаж буйд талархал илэрхийлж, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хойшид үргэлжлэх бодит хамтын ажиллагаа, түншлэлийг бий болгохыг чухалчилж буйгаа тодотгов.
Мөн Кени улс тусгай хамгаалалттай өргөн уудам газар нутаг, цөлжилт болон бэлчээрийн доройтлыг бууруулах, экосистемийг сэргээх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр манлайллаа харуулж ирсэнийг өндрөөр үнэлж, Монгол Улстай туршлага, мэдлэг солилцох боломжийн талаар санал солилцлоо.
Түүнчлэн Монгол, Кени хоёр улс нь газарзүйн хувьд алслагдсан хэдий ч ижил төстэй сорилтуудтай тулгардаг хоёр өөр бүс нутгийн туршлага, үзэл санааг нэгтгэж, газрын доройтол, ганд тэсвэртэй байдал, тогтвортой амьжиргааг дэмжих чиглэлээр Өмнөдийн хамтын ажиллагааг хурдасгах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, яриа хэлэлцээ, туршлага солилцох түвшнээс тодорхой төсөл, хөрөнгө оруулалт, хэрэгжилтийн шат руу шилжинэ гэдэг итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
| Кени улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ | ||
| Үзсэн: 62 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.