Шууд Chart

Хичээлийн жилийн бэлтгэл, сургалтын орчны бэлэн байдал хангах чиглэл өглөө

2026-08-20 12:33:31

2026–2027 оны хичээлийн жилийн бэлтгэлийг хангах хүрээнд Боловсролын Ерөнхий газраас сургууль, цэцэрлэгийн сургалтын орчин, аюулгүй байдал, хүүхдийн сурах орчны бэлэн байдлыг хангах чиглэл өглөө.
 
Энэ хүрээнд:
 
-1.1. Цэцэрлэг, сургууль бүрийн хичээлийн байр, анги танхим, дотуур байр, гал тогоо, ариун цэврийн байгууламж, спорт заал, гадна, дотор орчны бэлэн байдал, аюулгүй байдлыг хичээл эхлэхээс өмнө бүрэн шалгаж, илэрсэн зөрчил, эрсдэлийг шуурхай арилгах
 
1.2. Засвар хийсэн барилга, анги танхимд хэрэглэсэн будаг, барилгын материалын чанар, аюулгүй байдал, үнэр, агаарын солилцоо, хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлийг нягтлан шалгаж, шаардлага хангаагүй орчинд хүүхэд хүлээн авахгүй байх
 
1.3. Цэцэрлэг, сургуулийн орчны замын хөдөлгөөн, хүүхэд хүргэх, авах цэг, орц, гарц, явган хүний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах
 
1.4. Хүүхдийн тоо, бүлэг, анги дүүргэлт, багшийн хүрэлцээ, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, ширээ сандал болон бусад шаардлагатай нөөцийн бэлэн байдлыг нягтлан, дутагдлыг шийдвэрлэх арга хэмжээ авах
 
1.5. Цэцэрлэг, сургуульд элсэн орох, анги дэвших болон шилжин суралцах ялгаатай хэрэгцээтэй суралцагчдын дэлгэрэнгүй судалгааг гаргаж, боловсролын үйлчилгээнд хамруулах нөхцөлийг бүрдүүлэх, суралцахад дэмжлэг үзүүлэх бэлтгэл ажлыг хангах
 
1.6. Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг өөрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн чанартай, тэгш хүртээмжтэй боловсрол эзэмшихэд шаардагдах ном, сурах бичиг, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн, туслах хэрэгслийн судалгааг гаргаж, хүртээмжийг нэмэгдүүлэх
 
1.7. Цэцэрлэг, сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээ, эрүүл мэндийн бодит байдалд нийцүүлэн хөгжих, сурах эрхийг хангах орон тооны бус дэмжлэгийн багийг байгуулах, хууль тогтоомжид заасан чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэх.
 

Хичээлийн жилийн бэлтгэл, сургалтын орчны бэлэн байдал хангах чиглэл өглөө  
Үзсэн: 72 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй