"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Засгийн газраас соёл урлаг, спортын үзвэр үйлчилгээг танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр өчигдрөөс нээх шийдвэрийг гаргасан. Ингэхдээ үйлчилгээ авах иргэн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдах, эсвэл вакцины гуравдугаар тунд хамрагдсан байх шаардлагыг тавих юм байна.
Хоёр жил гаруй хаалттай байсан үзвэр, үйлчилгээ дахин нээгдэж байгаатай холбоотойгоор Засгийн газрын тэргүүн эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа аврахын тулд цаашдаа ч бодлого шийдвэрээ чиглүүлэн ажиллана. Мөн вакцинжуулалтыг эрчимжүүлэхэд анхаарна гэдгээ мэдэгдсэн байна.
| Соёл, урлагийн тоглолтын үеэр шинжилгээ авахыг тухайн байгууллага, ААН өөрсдөө зохион байгуулна | ||
| Үзсэн: 906 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.