2022 оны 1 сарын байдлаар уул уурхайн салбараас улсын төсөвт 299.1 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Ашигт малтмалын төрлөөр нь ангилан харвал:
➢ Зэс 238.7 тэрбум төгрөг,
➢ Алт 16.0 тэрбум төгрөг,
➢ Нүүрс 15.8 тэрбум төгрөг,
➢ Цайр 14.1 тэрбум төгрөг,
➢ Хайлуур жонш 7.2 тэрбум төгрөг,
➢ Төмөр 3.1 тэрбум төгрөг,
➢ Бусад ашигт малтмал 4.1 тэрбум төгрөг.
Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 158.7 тэрбум төгрөг буюу 2.1 хувиар өссөн байна. Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан байна. Үүнд:
➢ Зэс 180.9 (4.1 дахин) тэрбум төгрөг,
➢ Цайр 9.4 (3.0 дахин) тэрбум төгрөг,
➢ Алт 8.9 (2.3 дахин) тэрбум төгрөг,
➢ Бусад 2.8 (3.1 дахин) тэрбум төгрөг.
Харин дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсан байна. Үүнд:
➢ Нүүрс 33.1 (67.7%) тэрбум төгрөг,
➢ Төмөр 9.6 (75.6%) тэрбум төгрөг,
➢ Хайлуур жонш 0.6 (8.2%) тэрбум төгрөг.
Эх сурвалж: УУХҮЯ
Оны эхний сард зэсийн баяжмалаас төсөвт төвлөрүүлсэн орлого 4.1 дахин өсжээ | ||
Үзсэн: 795 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.