"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Уул уурхайн салбарын араас бичигдэх эдийн засгийн гол салбар бол ноос, ноолуурын салбар.
Монголчууд жилд дунджаар 500 сая ам.долларын экспортын орлогыг ноолуураас олдог. Гэвч анхан шатны боловсруулаагүй угаасан ноолуур нийт экспортын 70 хувийг эзэлж байгаа нь бид үйлдвэрлэгч биш түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгч болсныг харуулж байна.
Хэрэв бид экспортолж байгаа ноолуураа 100 хувь нэмүү өртөг шингээж, эцсийн бүтээгдэхүүн болгож чадвал жилд олдог 500 сая ам.долларын орлогоо 7 дахин өсгөх боломжтой гэж эдийн засгийн тооцоо судалгаа гаргасан.
Энэ талаар бид "Эдийн засгийн булан"-даа хөндөж байна.
Бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийж, угаасан байдлаар экспортолдог | ||
Үзсэн: 879 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.