Долоодугаар сарын 1-нээс 7-ны өдрүүдэд авто замаар 5,347 чингэлэг, оны эхнээс 8,719.2 мян.тн нүүрс экспортод гарчээ.
Харин өнгөрсөн 7 хоногт 654.6 мян.тн нүүрс гарсан нь өмнөх оны мөн үеэс 528.8 мян.тн-оор буюу 4.2 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Мөн хугацаанд авто замаар 240 чингэлэг, төмөр замаар 166 чингэлэг буюу оны эхнээс 770.6 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 20 хувийн өсөлттэй байна.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 162, төмөр замаар 332 чингэлэг буюу оны эхнээс нийт 1,802.5 мян.тн-ыг экспортлов.
Төв банк оны эхнээс долоодугаар сарын 7-ны байдлаар 8,490.1 кг алт худалдан авчээ.
Эх сурвалж: УУХҮЯ
Төв банк долоодугаар сарын 7-ны байдлаар 8,490.1 кг алт худалдан авчээ | ||
Үзсэн: 399 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.