Шууд Chart

Зэсийн баяжмалын экспорт 7 хувийн өсөлттэй байна

2022-10-10 12:18:46

Есдүгээр сарын 30-аас аравдугаар сарын 6-ны өдрүүдэд өдөрт дунджаар 744 автомашин, 839 чингэлэг тээвэр хийгдсэн байна. Тухайн хугацаанд 695.5 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 2 дахин өсжээ. Оны эхнээс 19,502.7 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 6,902.9 мян.тн-оор буюу 55 хувийн өсөлттэй байна.

Оны эхнээс 1,112.4 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 7 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд оны эхнээс нийт 3,449.4 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 43 хувиар буурав.

Төв банк оны эхнээс 10 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар 15 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 76.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 108.3%, зэсийн баяжмал 91.7%, төмөр 68.2%, алт 75%, газрын тос 42.2%, цайр 111.9%, хайлуур жонш 37.6% тус тус байна. 

Эх сурвалж: УУХҮЯ


Зэсийн баяжмалын экспорт 7 хувийн өсөлттэй байна  
Үзсэн: 505 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй