Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 09 дүгээр 21-ний өдрийн 505 тоот тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/103 тоот тушаалаар МХБ-ийн үнэт цаасны 1-р ангилалд бүртгэгдсэн “Төрийн банк” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалга хүлээн авах ажиллагааг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ.
СЗХ-ны 2022 оны 10 дугаар 10-ны өдрийн 1/3858 тоот албан бичгийн дагуу тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг 2022 оны 10 дугаар 11-ний өдрөөс "SBM" үсгэн кодтойгоор эхлүүллээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
"Төрийн банк" ХК-ийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүллээ | ||
Үзсэн: 712 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.