Шууд Chart

"Сүү" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байв

2022-10-11 11:34:17

2022 оны 10 дүгээр сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 121,287,272 төгрөгийн үнийн дүн бүхий 606,380 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсөж, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тээвэр-Ачлал" ХК (ACL +14.86%), "Булигаар" ХК (MBG +14.41%) болон "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT +10.45%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" ХК (MRX -14.95%), "Мик холдинг" ХК (MIK -6.40%) болон "Сүү" ХК (SUU -3.03%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 8,011 ширхэг нэгж эрхийг 5,073,411 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 5 ширхэг үнэт цаасыг 490,000 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс 0.44 хувиар буурч, 33504.47 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,763,551,098,091 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


"Сүү" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байв  
Үзсэн: 745 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй