Шууд Chart

МИК: Цар тахлын үед нийт 3 их наяд төгрөгийн зээлийг хойшлуулжээ

2022-10-12 15:04:21

Дэлхийн олон оронд нүүрлэсэн “Ковид-19” цар тахал Монгол Улсад тархаж, нийгэм эдийн засаг, эрүүл мэнд, бизнесийн салбарт томоохон сорилтуудыг дагуулсан билээ.  

Цар тахлын дотоодын халдвар эхэлсэн цаг үеэс төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах 5 удаагийн шийдвэр гарсан. Тус шийдвэрийн дагуу ипотекийн зээлийн хөнгөлөлттэй нөхцөлтэй хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн 88.4 хувь буюу нийт 57.8 мянган өрх айлд уг шийдвэр хүрчээ. Цар тахлын үед нийт 3 их наяд төгрөгийн зээлийг хойшлуулсан байна.

МИК нь банкнаас иргэдэд олгосон зээлийг худалдан багцыг худалдан авч үнэт цаасжуулах  үндсэн үйл ажиллагаа явуулдаг. Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэн 401.7 тэрбум төгрөгийн (бэлэн болон өглөгөөр) купоны төлбөрийг иргэдийн өмнөөс бонд эзэмшигчдэд компанийн нөөц сангаас  төлж, хувийн байгууллагуудаас хамгийн том зардлыг хариуцсан.

Эх сурвалж: МИК


МИК: Цар тахлын үед нийт 3 их наяд төгрөгийн зээлийг хойшлуулжээ  
Үзсэн: 511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй