2022 оны 10 дугаар сарын 17-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 543,340,362 төгрөгийн үнийн дүн бүхий 968,203 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол шуудан " ХК (MNP +14.99%), "Тээвэр-Ачлал" ХК (ACL +14.89%) болон "УБ-БҮК" ХК (BUK +13.12%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Гермес центр " ХК (HRM -13.22%), "Монгол алт " ХК (ERS -9.09%) болон "Айтүүлс" ХК (ITLS -6.35%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 50,687 ширхэг нэгж эрхийг 22,136,493 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.15 хувиар буурч, 33,896.93 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,568,304,589,366 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
"Монгол шуудан", "Тээвэр-Ачлал", "УБ-БҮК" ХК зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв | ||
Үзсэн: 890 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.