2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 567,945,017 төгрөгийн үнийн дүн бүхий 1,808,144 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөж, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тээвэр-Ачлал" ХК (ACL +15%), "Эрчим Баян Өлгий" ХК (BOE +15%) болон "Гермес центр" ХК (HRM +14.61%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT -14.86%), "УБ-БҮК" ХК (BUK -14.83%) болон "Монгол шуудан" ХК (MNP -11.39%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 62,054 ширхэг нэгж эрхийг 35,600,408 төгрөгөөр, багцын арилжаанд нийт 3,949,448 ширхэг үнэт цаасыг 5,000,001,168 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 2.36 хувиар өсөж, 34345.11 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,382,803,900,164 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
"Эрчим Баян Өлгий", "Гермес центр" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв | ||
Үзсэн: 713 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.