Шууд Chart

"Хүрд", "Люкс занаду групп", "Ган хийц" зэрэг компаниудын хувьцааны ханш өндөр өсөлттэй байлаа

2022-11-02 09:58:40

2022 оны 11 дүгаар сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 80,227,007 төгрөгийн үнийн дүн бүхий 627,472 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөж, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүрд" ХК (HRD +15%), "Люкс занаду групп" ХК (BAZ +14.98%) болон "Ган хийц" ХК (GHC +14.98%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" ХК (UID -10.32%), "Монгол алт" ХК (ERS-10%) болон "Монгол Базальт" ХК (MBW-3.96%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 13,971 ширхэг нэгж эрхийг 11,164,206 төгрөгөөр,  3500 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг  349,960,000 төгрөгөөр, мөн энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 101 ширхэг үнэт цаасыг 9,291,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.92 хувиар буурч, 34685.39 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,468,700,201,135 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


"Хүрд", "Люкс занаду групп", "Ган хийц" зэрэг компаниудын хувьцааны ханш өндөр өсөлттэй байлаа  
Үзсэн: 557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй