Шууд Chart

"Евроазиа Капитал холдинг", "Женко тур бюро", "Ремикон" зэрэг компанийн хувьцааны ханш өндөр өсөлттэй байв

2022-11-09 10:58:33

2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 162,954,750 төгрөгийн үнийн дүн бүхий 497,901 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсөж, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Евроазиа Капитал холдинг" ХК (SUN +14.88%), "Женко тур бюро" ХК (JTB +6.83%) болон "Ремикон" ХК (RMC +5.16%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жидакс" ХК (SOH-14.50%), "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT  -14.29%) болон "Ариг гал" ХК (EER -14.06%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 18,683 ширхэг нэгж эрхийг 13,370,209 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 1.52 хувиар буурч, 34091.72 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,532,227,263,498 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


"Евроазиа Капитал холдинг", "Женко тур бюро", "Ремикон" зэрэг компанийн хувьцааны ханш өндөр өсөлттэй байв  
Үзсэн: 473 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй