Шууд Chart

"Хүрд", "Талх чихэр", "УБ-БҮК" зэрэг компанийн хувьцааны ханш өндөр өсөлттэй байлаа

2022-11-16 11:11:42

2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 95,649,891 төгрөгийн үнийн дүн бүхий 285,776 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсөж, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүрд" XK (HRD +14.97%), "Талх чихэр" ХК (TCK +6.45%) болон "УБ-БҮК" ХК (BUK +6.24%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх ган" ХК (HGN -7.80%), "Тандэм инвэст" ББСБ ХК (VIK  -4.38%) болон "Их барилга" ХК (IBA -3.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 43,134 ширхэг нэгж эрхийг 7,769,451 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 200 ширхэг бондыг 19,968,000 төгрөг болон багцын арилжаагаар 174,850 ширхэг үнэт цаасыг 1,398,800,000 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс 0.59 хувиар өсөн, 34,669.59 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,505,934,815,003 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


"Хүрд", "Талх чихэр", "УБ-БҮК" зэрэг компанийн хувьцааны ханш өндөр өсөлттэй байлаа  
Үзсэн: 863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй