Шууд Chart

"Голомт Банк", "Төрийн Банк" болон "Дархан нэхий"-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа

2022-12-13 09:49:22

2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 1,282,317,738 төгрөгийн үнийн дүн бүхий 1,752,354 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD +14.89%), "Ард кредит ББСБ" ХК (ADB +13.62%) болон "Ард Даатгал" ХК (AIC +12.18%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Голомт Банк" ХК (GLMT -10.88%), "Төрийн Банк" ХК (SBM -6.51%) болон "Дархан нэхий" ХК (NEH -4.10%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 104,567 ширхэг нэгж эрхийг 19,397,815 төгрөгөөр, багцын арилжаагаар 530,583 ширхэг үнэт цаасыг 681,799,155 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 3.13% хувиар өсөж,  36,913.27 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,622,830,966,983 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


"Голомт Банк", "Төрийн Банк" болон "Дархан нэхий"-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа  
Үзсэн: 658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй