Шууд Chart

Сэлэнгэ сүрэг, Гермес центр, УБ-БҮК зэрэг компаниудын хувьцааны ханш өндөр өсөлттэй байна

2023-01-04 09:58:25

2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 214,739,810 төгрөгийн үнийн дүн бүхий 725,826 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсөж, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс Сэлэнгэ сүрэг ХК (SES +14.79%), Гермес центр ХК (HRM +14.37%) болон УБ-БҮК ХК (BUK +14.15%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Стандарт ноос ХК (ALI -12.72%), Махимпекс ХК (MMX -11.97%) болон Ариг гал ХК (EER -7.68%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 52,509 ширхэг нэгж эрхийг 40,375,368 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 5 ширхэг үнэт цаасыг 500,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.42 хувиар буурч, 37,157.37 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,800,639,017,818 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Сэлэнгэ сүрэг, Гермес центр, УБ-БҮК зэрэг компаниудын хувьцааны ханш өндөр өсөлттэй байна  
Үзсэн: 747 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй