Шууд Chart

Нүүрсний биржийн туршилтын арилжаа амжилттай боллоо

2023-01-14 15:02:20

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өнгөрөгч онд нүүрсийг цахимаар арилжаалах журам болон уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг батлуулсан.
 
Энэ оны эхнээс нүүрсийг биржээр арилжихаар төлөвлөж байсны дагуу энэ сарын 12-ны өдөр туршилтын арилжааг амжилттай явууллаа.
 
Туршилтын арилжаагаар Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 12,800 тн баяжуулсан коксжих нүүрсийг Гашуун сухайт терминал дээрээс нийлүүлэх нөхцөлөөр тонн бүрийг 1,290 юань/тн буюу 187 $/тн үнээр борлуулсан байна.
 
Нэг тонн нүүрсний үнэ 12 дугаар сард 160 ам.доллар байсныг биржийн туршилтын арилжаагаар 27 ам.доллараар өсгөж арилжаалав. Ингэснээр АМНАТ, төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх зэрэг эерэг үр дүн гарах юм.
 
Туршилт амжилттай болсон тул биржийн арилжааг 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс албан ёсоор эхлүүлэхээр боллоо гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. 

Нүүрсний биржийн туршилтын арилжаа амжилттай боллоо   
Үзсэн: 831 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй