Шууд Chart

ХНХЯ: Жижиг зээл олгож эхэллээ

2023-01-14 15:14:39

Ажлын байр шинээр бий болгох, хадгалах, өргөтгөх зорилгоор хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон гадаад улсаас эх орондоо ажиллаж амьдрахаар ирсэн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жижиг зээлийг олгож эхэллээ.
 
Зээлийн хугацаа: 36 сар хүртэл 
 
Зээлийн хэмжээ: 
 
1. Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон малчинд 10.0 сая хүртэл төгрөг
2. Нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэнд 25.0 сая хүртэл төгрөг
3. Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд 50.0 сая хүртэл төгрөг
 
Жижиг зээлийг дамжуулан олгох сонгон шалгаруулалтын үр дүнд: 
 
Улаанбаатар хотод, Төрийн банк жилийн 8.8 хувь, Хаан банк жилийн 8.8 хувь, Худалдаа хөгжлийн банк жилийн 8.5 хувийн хүүтэйгээр олгоно.
 
Орон нутагт Төрийн банк 4.4 хувийн хүүтэй жижиг зээлийг олгож эхлээд байна.
 
Энэхүү зээлд хамрагдахыг хүсвэл харьяа аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст хандана уу гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
 

ХНХЯ: Жижиг зээл олгож эхэллээ  
Үзсэн: 892 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй