
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Солонгос Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ.
Энэ сарын 13-17-ны хооронд үргэлжлэх тус айлчлалын үеэр Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг улам бататгаж, улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэн хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг үлэмж нэмэгдүүлэх, монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчих чиглэлд тодорхой тохиролцоонд хүрэх болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцоно.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Юн Сог Ёль, Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё нарт тус тус бараалхана. Мөн тус улсын Гадаад хэргийн сайд Пак Жин, Хууль зүйн сайд Хан Дун Хүн, Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо нарыг тус тус хүлээн авч уулзана.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ | ||
Үзсэн: 445 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.