Шууд Chart

"Хаан банк" ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэлнэ

2023-04-10 15:27:52

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 689 тоот тогтоол болон Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/102 тоот тушаалын дагуу “ХААН Банк” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 959 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 191,219,800 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд МХБ-ээр дамжуулан хүлээн авахаар боллоо.

ХААН Банкны хувьцааг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд “БиДиСек ҮЦК” ХК үндсэн андеррайтераар,“Таванбогд капитал ҮЦК” ХХК туслах андеррайтераар тус тус ажиллаж байна.

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


"Хаан банк" ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэлнэ  
Үзсэн: 754 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй