Санхүүгийн зохицуулах хорооноос улирал бүр эрхлэн гаргадаг “Санхүүгийн салбарын тойм” нэгдүгээр улирлын тойм гарлаа. Энэ удаагийн тойм мэдээ нийт есөн бүлэгтэй бөгөөд бүлэг тус бүр салбарын төлөв, хүртээмжийн үзүүлэлт, бүтээгдэхүүн үйлчилгээ, ашигт ажиллагаа, тогтвортой байдал, бодлого зохицуулалтын талаарх мэдээлэл багтсан.
Түүнчлэн тойм мэдээлэлд хөрөнгийн зах зээлийн бүлэгт шинээр уул уурхай гаралтай түүхий эдийн зах зээл /дуудлага арилжаа/ -ийн тоон мэдээлэл багтсаны зэрэгцээ банк бус санхүүгийн салбарын бүлгээс ногоон зээлийн болон сэндбокс бүлгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах боломжтой.
“Санхүүгийн салбарын тойм 2023 оны нэгдүгээр улирал”-тай энд дарж уншина уу.
Санхүүгийн салбарын нэгдүгээр улирлын тойм гарлаа | ||
Үзсэн: 350 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.